Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-05-30
Дугаар 17
Хэргийн индекс 038/2012/0020/З/
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан нам, Г.Энхсайхан, Д.Эрдэнэчимэг
Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо болон Дархан сумын Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд С.Насанбат, Ч.Цэндсүрэн, Д.Жамбалдорж, Д.Цэрэндаваа
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,70.2.4, 70.2.8 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.2, 34.14, 34.15-д заасныг  баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Д.Цэрэндавааг нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргахыг Дархан сумын Сонгуулийн хороонд даалгах” хэсгийг хангаж,  Д.Цэрэндавааг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргахыг  хариуцагч Дархан сумын Сонгуулийн хороонд даалгасугай. 
2. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3, 34 дүгээр зүйлийн 34.8.4-т заасныг тус тус баримтлан   нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан нам, Г.Энхсайхан, Д.Эрдэнэчимэг нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо болон Дархан сумын Сонгуулийн хорооны нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож,  Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Насанбат, Ч.Цэндсүрэн, Д.Жамбалдорж нарыг нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргахыг даалгах”, “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолын С.Насанбат, Ч.Цэндсүрэн,  Д.Жамбалдорж,  Д.Цэрэндаваа нарт холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах тухай” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар  нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөг, Г.Энхсайханаас төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан сумын Сонгуулийн хорооноос 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намд олгосугай. 4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.