Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-09
Дугаар 26
Хэргийн индекс 042/2013/0026/З
Шүүх Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Лхагважаргалын Тунгалаг
Нэхэмжлэгч Ж.Лхагважав нар
Хариуцагч Улиастай сумын засаг дарга, иргэдийн хурлиын дарга нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2,  23 дугаар зүйлийн 23.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Лхагважав, Д.Гансүх, Р.Бэгзжав, Б.Хадхүү нарын тус шүүхэд гаргасан “Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улиастай сумын Товцог багийн Иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга нарт холбогдох “2013 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн хууль бус хуралдаанаас гаргасан Товцог багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарыг сонгосон санал хураалтын дүнгийн талаарх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргаас хууль зөрчин зохион байгуулж явуулсан Товцог багийн дээрх хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдлэх нөхцлийг хангасан хуралдаан хийхийг даалгуулах, “Ажилд томилох тухай” Улиастай сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 19-ний өдрийн 194 дүгээр захирамжаас Товцог багийн Засаг даргад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагууд  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг шийдвэр гаргасан Захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах журамтай болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.