Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-06
Дугаар 24
Хэргийн индекс 042/2013/0024/З
Шүүх Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Лхагважаргалын Тунгалаг
Нэхэмжлэгч Ш.Сүхзагд нар
Хариуцагч Улиастай сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 09 сарын 09-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаас гарсан “Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” 01, “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг санал болгох тухай” 02 дугаар тогтоолууд, Улиастай сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 19-ний өдрийн “Ажилд томилох тухай” 194 дүгээр захирамжаас Богдын гол багийн Засаг даргад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Богдын гол багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуульд заасан журмаар зарлан, хуралдуулахыг Богдын гол багийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Иргэдийн Нийтийн Хуралд /Тэргүүлэгчдэд/ даалгасугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нямхүүгээс 17550 төгрөг, Д.Энх-Амгалангаас 17550 төгрөг, У.Батдаваагаас 17 550 төгрөг, Богдын гол багийн Иргэдийн Нийтийн Хурлаас 17 550 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.