Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-26
Дугаар 23
Хэргийн индекс 042/2013/0023/З
Шүүх Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Нямын Амарзаяа
Нэхэмжлэгч Ч.Батмөнх нар
Хариуцагч Улиастай сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2,  23 дугаар зүйлийн 23.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Батмөнх нарын тус шүүхэд гаргасан  “Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улиастай сумын Өлзийт багийн Иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга нарт холбогдох “2013 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн хууль бус хуралдаанаас гаргасан Өлзийт багийн Иргэдийн Нийтийн Хурал /ИНХ/-ын дарга, Засаг дарга нарыг сонгосон санал хураалтын дүнгийн талаарх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /ИТХТ/-ийн дарга, Засаг даргаас хууль зөрчин зохион байгуулж явуулсан Өлзийт багийн ИНХ-ын дээрх хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдлэх нөхцлийг хангасан хуралдаан хийхийг даалгуулах, “Ажилд томилох тухай” Улиастай сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 19-ний өдрийн 194 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагууд  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.