Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-22
Дугаар 22
Хэргийн индекс 042/2013/0022/З
Шүүх Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Нямын Амарзаяа
Нэхэмжлэгч Б.Төгөлдөр нар
Хариуцагч Улиастай сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг баримтлан Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 9 сарын 9-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаас гарсан “Багийн ИНХ-ын даргыг сонгож батлах тухай” 01, “Багийн Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, Улиастай сумын Засаг даргын 2013 оны 9 сарын 19-ны өдрийн 194 дүгээр захирамжаас Жинст багийн Засаг даргад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлаж, хуралдуулахыг Жинст багийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хуралд /Тэргүүлэгчдэд/ даалгасугай.

3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нямхүүгээс 14040 төгрөг, Д.Энх-Амгалангаас 14040 төгрөг, М.Рэнцэнпүрэвээс 14040 төгрөг, О.Лхамлхажаваас 14040 төгрөг, Э.Хандаас 14040 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.