Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-10-02
Дугаар 20
Хэргийн индекс 042/2013/0020/З
Шүүх Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Нямын Амарзаяа
Нэхэмжлэгч Ш.Жаргалсайхан
Хариуцагч Баянхайрхан сумын засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Д.Анхбаярт “Өгөөмөр” нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн Баянхайрхан сумын Засаг даргын 2009 оны 9 сарын 29-ны өдрийн 72 дугаар захирамжийн хавсралтын Д.Анхбаярт холбогдох хэсгийг, 2009 оны 10 сарын 06-ны өдөр олгосон 0010178 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2006 оны 12 сарын 05-ны өдөр байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ш.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхайрхан сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Жаргалсайханд олгосугай.
Хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.