Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-09-23
Дугаар 19
Хэргийн индекс 042/2013/0019/З
Шүүх Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Лхагважаргалын Тунгалаг
Нэхэмжлэгч Б.Нарантуул
Хариуцагч Аймгийн засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын “Газар албадан чөлөөлөх тухай” 2013 оны 05 сарын 01-ний өдрийн А/118 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаас Б.Нарантуул /Б.Гантогтох/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын “Улиастай сумын Богдын гол багийн 18 айлын хойд талд байрлалтай 17 339 289 297 268  нэгж талбарын дугаартай 589 м2 хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж буй газрын хашааг нөхөн босгож барихыг даалгуулах“ нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг дарга болон газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга нараас тус бүр 17 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нарантуулд олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах,  уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.