Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-09-20
Дугаар 18
Хэргийн индекс 042/2013/0018/З
Шүүх Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Лхагважаргалын Тунгалаг
Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очир
Хариуцагч Аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 05 сарын 21-ний өдрийн А/134 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Х.Эрдэнэ-Очирыг Баянтэс сумын Хил хамгаалахад туслах хүчний нарийн бичгийн даргаар буцаан томилсугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын Тамгын  газраас 1 127 886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очирт олгож, 84 591 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас замын зардал 150 000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжнид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 35 100 төгрөг, Баянтэс сумын Засаг даргын Тамгын газраас 35 100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очирт олгосугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд  уг гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах журамтай болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.