Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-09-10
Дугаар 17
Хэргийн индекс 042/2013/0017/З
Шүүх Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Лхагважаргалын Тунгалаг
Нэхэмжлэгч Дөрвөлжин сумын Цогт багийн ИНХ
Хариуцагч Дөрвөлжин сумын засаг дарга, байгаль орчны улсын байцаагч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дөрвөлжин сумын Цогт багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн “Газар олгох тухай” 2012 оны 12 сарын 13-ны өдрийн 98 дугаар захирамжийг хүчингүй болгох, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших гэрээ байгуулагдаагүй мөн малчдын өвөлжөөний бэлчээр усны асуудлыг шийдээгүй байхад газар ашиглаж байгаа үйл ажиллагааг зогсоохыг Дөрвөлжин сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагч, Баян-айраг ХХК нарт даалгах шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах,  уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.