Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-11
Дугаар 18A
Хэргийн индекс 044/2013/0008/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч Д.Очирсүрэн
Хариуцагч Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргад холбогдох
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3,    52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Очирсүрэнгийн “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай Малчдад өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлж, гэрчилгээжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Очирсүрэнгийн “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай Малчдад өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлж, гэрчилгээжүүлэх тухай захирамжийг үндэслэн Д.Шийбагдууд олгосон 0056048 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй    болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай “Малчдад өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлж, гэрчилгээжүүлэх тухай” захирамжийг үндэслэн иргэн Д.Шийбагдууд олгосон 0056048 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

3. Нэхэмжлэгч Д.Очирсүрэнгийн ирүүлсэн нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 34 дүгээр захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн        3 дахь хэсгээр[15] улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

4. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.