Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Огноо | 2013-12-09 |
Дугаар | 25 |
Хэргийн индекс | 044/2013/0025/З |
Шүүх | Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх |
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Нэхэмжлэгч | Д.Дүгэрдорж |
Хариуцагч | |
Хариуцагчийн төрөл | Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд / |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Бусад |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т зааснуудыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Амьтны аймгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.1.13, 37 дугаар зүйлийн 37.2, 37.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-т зааснуудыг тус тус баримтлан Д.Дүгэрдоржийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15/04/003/114 дугаартай “Тарваганы арьс хураан улсын орлого болгож, нөхөн төлбөр ногдуулах тухай актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.