Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-12-04
Дугаар 24
Хэргийн индекс 044/2013/0024/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын “Цагдаагийн газрын алба хаагчдын хэрэгцээнд ашиглагдаж байсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 52 айлын орон сууцны 14 тоот орон сууцыг хувийн өмчлөлд шилжүүлсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон шийдвэрийг цуцлуулах[7]-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

3. Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” 61 дүгээр захирамжаар[8] улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Энэхүү захирамжийг нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар /тус газрын дарга Б.Батзаяа/, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга /Д.Тогтохсүрэн/, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /Д.Оюунсүрэн/ болон гуравдагч этгээд Д.Тогтохжаргал нарт хүргүүлж, гардуулахыг шүүгчийн туслах Д.Оюунжаргалд даалгасугай.

5. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.