Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-12-03
Дугаар 23
Хэргийн индекс 044/2013/0023/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Уянга сумын Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал О.Мөнхтуяа
Хариуцагч
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 41,1-т зааснуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64,7-т зааснуудыг баримтлан Уянга сумын Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал О.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч  Ц.Энхбаатарт холбогдуулан гаргасан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15/08/026/13 дугаартай “Давхардуулсан цалинг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн шаардлага бүхий  нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Энэ захирамжинд гомдол гаргах, давж заалдах эрхгүй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.