Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-11-07
Дугаар 22
Хэргийн индекс 044/2013/0022/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Г.Ундармаа
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар nзүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.УндарМаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгиин.Засаг даргын 013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6/16 дугаартай "Ажл,аае чөябөлж, томилох тухай" захирамжийг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Г.Ундармааг эгүүлэн томилохыг Өвөрхангай аймгийн Засаг даргад даалгасугай.

 2.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ундармаагийн 2013.06.14-ний өдрөөс 2013.11,07-ны'өдрииг хүртэлх ажилгүй байсан 4 cap 24 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 3.238.028 /гурван сая хоёр зуун гучин найман мянга хорин найман/ төгрөгийг Өвөрхангай аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэи.

 4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар хэргийн оролцогчид болон хариуцагчийн өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.