Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-10-31
Дугаар 21
Хэргийн индекс 044/2013/0021/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч Сэр-Одын Гансүх, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг,
Хариуцагч Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч Н.Байгалмаа,
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3,          79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх баримтлан иргэн С.Гансүхийн “Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 030005 тоот “Татварын улсын байцаагчийн дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн   59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу шүүгчийн энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.