Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-10-11
Дугаар 17
Хэргийн индекс 049/2013/0019/З
Шүүх Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Ц.Гантулга
Хариуцагч Ховд аймгийн НДХ-ийн дарга Д.Мягмарцоож
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Д.Нямдэмбэрэл
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйийн 70.1, 70.2.1, 70.2.4, 70.2.6. 70.2.8 дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн НДХ-ийн даргын 2013 оны 04 зугаар сарын 15, 2013 оны 05 дугаар 01-ний өдрийн  Б/33 дугаар, 2013 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Гантулгыг Ховд аймгийн НДХ-ийн “үйлчилгээний албаны дарга, ахлах байцаагчийн”-ийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, гуравдагч этгээд Г.Нямдэмбэрэлийн эрхийг нь дордуулахгүйгээр бололцооны дагуу өөр ажилд томилохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад  даалгасугай.
          3.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдийн заалтыг баримтлан нэхэмжлэгч  Ц.Гантулгад  349160 /гурван зуун дөчин ес зуун жаран/ төгрөгийн цалингийн зөрүүтэй тэнцэх олговор олгохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж, үлдэх  45271 /дөчин таван мянга хоёр зуун далан нэгэн/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
        4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн 70200 төгрөг гаргуулж гуравдагч этгээдэд тус тус олгосугай.
       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81-р зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


                      

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.12.12 382 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар Ц.Гантулга Ховд аймгийн НДХ-ийн дарга Д.Мягмарцоож