Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-10-29
Дугаар 14
Хэргийн индекс 037/2013/0009/З
Шүүх Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Нанзадын Дамдинсүрэн
Нэхэмжлэгч “Чойр хайрхан” ХХК
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Оюун
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Татварын ерөнхий хуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 47.3.2.-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан, татварын улсын байцаагчаас дахин шинэ акт гартал  Говьсүмбэр аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 320149 дүгээр актыг түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.ДАМДИНСҮРЭН



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.