Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-09-30
Дугаар
Хэргийн индекс 041/2013/0002/З
Шүүх Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Володяа Цэрэнрагчаа
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Ардчилсан намын дарга С.Од-Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Цэрэнчунт
Хариуцагч Аймгийн Иргэдийн төлөөлөгёпийн хурлын Тэргүүлэгчид, дарга С.Буджав
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Од-Эрдэнэ, Б.Цэрэнчунт нарын нэхэмжлэлтэй, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд хариуцагдах, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот “Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81-р зүйлийн 81.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     В.ЦЭРЭНРАГЧАА

      ШҮҮГЧИД                         Б.СУГИРЖАВ

                                                     Э.ХАЛИУНБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.