Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-08-22
Дугаар 048
Хэргийн индекс 033/2013/0034/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч “Көркем” ХХК
Хариуцагч Ногооннуур сумын Чихтэй багийн бага сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо, захиалагч болох аймгийн Засаг даргын Тамгын газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд “Нур-Едил” ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2,12.3,27 дугаар зүйлийн 27.3,28 дугаар зүйлийн 28.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь  хэсгийг тус тус  баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Ногооннуур сумын Чихтэй багийн бага сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг явуулсан Тендерийн үнэлгээний хорооны  “Нур-Едил” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн“ тендерээр шалгаруулж,гэрээ байгуулах эрх олгосон   шийдвэр, захиалагчийн “Нур-Едил” ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Көркем” ХХК-ийг уг ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг Тендерийн үнэлгээний хороо болон захиалагчид даалгах тухай шаардлагыг  хэрэгсэхгүй  болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн   70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.