Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-08-13
Дугаар 19
Хэргийн индекс 035/2013/0015/з
Шүүх Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг
Нэхэмжлэгч Үртэс шахмал түлшний үйлдвэр"
Хариуцагч Булган аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын ахлах байцаагч С.Санжаасүрэн, татварын Улсын байцаагч Т.Наранцэцэг нарт
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 47 дугаар зүйлийн 47.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч "Үртэс шахмал түлшний үйлдвэр" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын "Булган аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 040592 дугаар актын "тогтоох" хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Үртэс шахмал түлшний үйлдвэр" НӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.