Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-09-30
Дугаар 27
Хэргийн индекс 038/2013/0022/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч О.Сайнбаяр
Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч



 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 54 дүгээр байрны 143 тоотод оршин суух Боржигон овгийн Осорын Сайнбаярын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг илт хууль бусад тооцож, “Дархан Эрдэнэ бүрэн”ХХК –ний нэр дээр, улсын бүртгэлийн Y- 2003009209 дугаарт бүртгэлтэй, Дархан –Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ноён Хонгорт байрлах 8.800.000 төгрөгийн үнэ бүхий зөгийн аж ахуйн  барилгын өмчлөх эрхийн 0069756 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.  3. Энэ маргааны талаар захиргааны хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамж захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэхийг дурьдсугай. 

 ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.