Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-09-13
Дугаар 07
Хэргийн индекс 039/2012/0001/З
Шүүх Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч “Засагчандмань майнз” ХХК
Хариуцагч Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.2.4,  70.2.8 дахь заалтууд, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг тус тус   удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “к”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийн хангаж “Засагчандмань майнз” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 571.03 га талбайг зориулалтын дагуу ашиглуулахаар сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаас татгалзсан Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  татгалзлыг хууль бус болохыг тогтоож,  уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж  зохих захиргааны акт гаргахыг хариуцагч Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

 

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, уг тогтоолтой холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй байгаа тус Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож уг гомдлыг шийдвэрлэхийг даалгуулах”  тухай  шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзсугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилсан  төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Засагчандмань майнз” ХХК-д  олгосугай.

 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч,   хариуцагч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч   шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах  гомдлыг шийдвэр гаргасан  захиргааны хэргийн шүүхээр дамжуулан   гаргахыг  тус тус тайлбарласугай.

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Б.СИЙЛЭГМАА





Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.