Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-08-19
Дугаар
Хэргийн индекс 273/2012/0020/З
Шүүх Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Чирчингийн Одсүрэн
Нэхэмжлэгч Сэргэлэн сумын МАХН-ын Зуутын дарга, АН-ын дарга нар
Хариуцагч Төв аймгийн ИТХ
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Д.Алтангэрэл. Д.Батбаатар нар
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1,  26.4,  54 дүгээр зүйлийн 54.6.5,  59 дүгээр зүйлийн 59.7-д  тус тус                                         

заасныг баримтлан Төв аймгийн Сэргэлэн сумын Сонгуулийн хорооны 2012 оны 11 сарын 22-ны өдрийн 8 тоот тогтоолын  3-р хэсгийн жагсаалтаар сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсээс намаас нэр дэвшигч Д.Даваапунцаг, Д.Алтангэрэл, Б.Батбаатар, З.Хүрэлтогтоо, М.Мөнгөнцэцэг нарын нэрсийг  намынн нэрсийн жагсаалтаар нэр дэвшсэн Ц.Бат-Эрдэнэ, Д.Ариунзаяа, Ц.Байгалмаа, Г.Гантөмөр, Д.Чулуунцэцэг нарын  нэрээр сольж тогтоолыг өөрчлөн гаргахыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гаргуулан 35100 төгрөгийг Сэргэлэн сумын МАХН-ын Зуутад, 35100 төгрөгийг Сэргэлэн сумын Ардчилсан намд олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан 35100 төгрөгийг Сэргэлэн сумын МАХН-ын Зуутад, 35100 төгрөгийг Сэргэлэн сумын Ардчилсан намд тус тус олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д тус тус заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

                                              ШҮҮГЧИД                                   Д.ЧАНЦАЛНЯМ

                                                                                                  Э.ХАЛИУНБАЯР

 

 

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.12.14 18 Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх Чирчингийн Одсүрэн Сэргэлэн сумын МАХН-ын Зуутын дарга, АН-ын дарга Сэргэлэн сумын сонгуулийн хороо
2013.04.02 07 Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх Чирчингийн Одсүрэн Сэргэлэн сумын МАХН-ын Зуутын дарга, АН-ын дарга нар Сэргэлэн сумын сонгуулийн хороо
2013.08.19 Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх Чирчингийн Одсүрэн Сэргэлэн сумын МАХН-ын Зуутын дарга, АН-ын дарга нар Төв аймгийн ИТХ
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.02.20 66 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Сэргэлэн сумын МАХН-ын Зуутын дарга, АН-ын дарга Сэргэлэн сумын сонгуулийн хороо
2013.05.16 157 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар Сэргэлэн сумын МАХН-ын Зуутын дарга, АН-ын дарга нар Сэргэлэн сумын сонгуулийн хороо
2013.12.12 381 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Түндэвийн Энхмаа Сэргэлэн сумын МАХН-ын Зуутын дарга, АН-ын дарга нар Төв аймгийн ИТХ