Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-08-06
Дугаар 17
Хэргийн индекс 273/2013/0019/З
Шүүх Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч С.Баясгалан
Хариуцагч Сүмбэр сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/63 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар С.Баясгаланг Сүмбэр сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалинг Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан С.Баясгаланд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.ЧАНЦАЛНЯМ

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.10.16 326 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар С.Баясгалан Сүмбэр сумын Засаг дарга