Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-07-08
Дугаар 22
Хэргийн индекс 038/2012/0014/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Жамъяанхоролын Оюунчимэг
Нэхэмжлэгч С.Пүрэвжав
Хариуцагч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,70.2, 70.2.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:
   
            1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх  тухай  хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17,18 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 424 дүгээр захирамжийн С.Оюунбилэгт холбогдох хэсэг, Эрхийн улсын бүртгэлийн Г-2003004911 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, улсын бүртгэлийн 000051969 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
      
     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч С.Пүрэвжавыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр  зүйлийн  81.1-д зааснаар хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
   


         ДАРГАЛАГЧ                Ж.ОЮУНЧИМЭГ
       
ШҮҮГЧИД                                       Д.НАРАНТУЯА
                           
З.ЭНХТУЯА


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.