Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-04-03
Дугаар 11
Хэргийн индекс 038/2012/0003/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан нам
Хариуцагч Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
   
     1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, “Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, 54 дүгээр зүйлийн 54.8, 59 дүгээр зүйлийн 59.7-д заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын  11-ний өдрийн 93 дугаар   тогтоолыг хүчингүй болгосугай.   

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
   
     3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

       



              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Д.НАРАНТУЯА



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.05.21 6 Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх Жамъяанхоролын Оюунчимэг “Цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Одгэрэл -Тендерийн үнэлгээний хорооны дарга Д.Будхүү -Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Ганболд
2013.04.03 11 Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх Далантайн Нарантуяа Дархан-Уул аймгийн Ардчилсан нам Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.05.22 162 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Мөнхтуяа Дархан-Уул аймгийн Ардчилсан нам Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.10.02 159 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг Дархан-Уул аймгийн Ардчилсан нам Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал