Шийдвэрийн товч |
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь хэсгийн 70.2.1,70.2.4, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн Б/09 дугаар захирамжийн 2.3 дахь заалтын Р.Батжаргалд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Батжаргалыг Дархан-Уул аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
3.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Батжаргалын ажилгүй байсан хугацаа /2013 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2013 оны 7 дугаар сарын 15-н хүртэл /- ны олговор 2654911 /хоёр сая зургаан зуун тавин дөрвөн мянган төгрөг есөн зуун арван нэг/ төгрөгийг аймгийн Боловсролын газраас гаргуулж, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж үлдсэнийг нэхэмжлэгч Ренчингийн Батжаргалд олгохыг Дархан-Уул аймгийн Боловсролын газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА ШҮҮГЧИД З.ЭНХТУЯА Ж.ОЮУНЧИМЭГ |