Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-05-15
Дугаар 0013
Хэргийн индекс 220/2013/0013/з
Шүүх Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баттуулайн Болормаа
Нэхэмжлэгч Б.Нарандаваа
Хариуцагч Эрдэнэт хотын Захирагчийн алба
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд “Зургаан зүг” ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   1. Б.Нарандаваагийн нэхэмжлэлтэй Эрдэнэт хотын Захирагчийн албанд холбогдох “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4 хороолол 25 дугаар байрны дээврийн засварын ажлыг чанаргүй хийсэн “Зургаан зүг” ХХК-аар дахин хийлгүүлэхийг Хотын захирагчийн албанд даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээж, Хотын захирагчийн албанаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нарандаваад олгосугай.  

3. Шүүгчийн захирамж нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.