Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-12-04
Дугаар 08A
Хэргийн индекс 044/2012/0009/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Тан тээрэм" ХК-ны гүйцэтгэх захирал Г.Отгонбаяр
Хариуцагч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Хит прогресс ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-т зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1, 60 дугаар зүйлийн 60.2, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-т зааснуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 74 дугаартай “Ган тээрэм” ХК-ны эзэмшлийн газраас 2,5 га газрыг "АСА" группэд шилжүүлсэн “Газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх тухай" захирамж, мөн 2011 оны 08 дугаар сарын 11-ий өдрийн 126 дугаартай "АСА" группийн эзэмшлийн 2,5 га газрыг "Дэлийн бүрд" БН-д шилжүүлсэн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай" захирамжийг тус тус хүчингүйд тооцсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.01.30 49 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Түндэвийн Энхмаа Тан тээрэм" ХК-ны гүйцэтгэх захирал Г.Отгонбаяр