Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-07-03
Дугаар 12
Хэргийн индекс 044/2013/0012/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч Ц.Хоролсүрэн, М.Рэгзэн, Ж.Эрдэнэбат, Д.Нямхорлоо, Д.Батсайхан, Ю.Загарханд, О.Сэмжид, Ю.Лхагвасүрэн, Д.Загарзүсэм,
Хариуцагч Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг даргад холбогдох,
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Хоролсүрэн, М.Рэгзэн, Ж.Эрдэнэбат, Д.Нямхорлоо, Д.Батсайхан, Ю.Загарханд, О.Сэмжид, Ю.Лхагвасүрэн, Д.Загарзүсэм нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” 68 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.