Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-06-07
Дугаар 18
Хэргийн индекс 261/2013/0014/З
Шүүх Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Жалбаагийн Бурмаа
Нэхэмжлэгч Б.Урангоо
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Т.Нарангэрэл
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1.Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.3,61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Засаг даргын  2007 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 83 дугаар  захирамжийн хавсралтын Түмэндэмбэрэлийн Нарангэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / Далан мянга хоёр зуун/ төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч , хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.