Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-11-20
Дугаар 12à
Хэргийн индекс 111/2011/0009/з/
Шүүх Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сономдоржийн Пүрэвсүрэн
Нэхэмжлэгч М.Рэнцэн
Хариуцагч Д.Отгонбилэг, Х.Ãàнхуяг
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Орон сууц хувьчлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зүйлийн 77 дугаар зүйлийн 77.2.3, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4 дэх хэсгийг тус тус баримтлан Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2004 оны 3 сарын 29-ний өдөр Y-0118001862 дугаарт бүртгэгдсэн 000105193 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг, 2009 оны 6 сарын 10-ны өдөр Y-0118000437 дугаарт бүртгэгдсэн 000091119 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 5 сарын 13-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т зааснаар нэхэмжлэгч Тамирын гэрэл хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Төмөрбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.11.20 12à Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх Сономдоржийн Пүрэвсүрэн М.Рэнцэн Д.Отгонбилэг, Х.Ãàнхуяг
2011.12.20 12à Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх Сономдоржийн Пүрэвсүрэн Архангай аймгийн Тамирын гэрэл хоршооны дарга ажилтай, Ургийн овог Мөнх эцгийн нэр Мангалжав, нэр Рэнцэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч ажилтай, Ургийн овог Монгол, эцгийн нэр Дорждан, нэр Отгонбилэг, Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Архангай аймгийн Төрийн өмчийн төлөөлөгч ажилтай, Ургийн овог Ар жалга, эцгийн нэр Халтар, нэр Ганхуяг
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.06.04 88 Улсын дээд шүүх Цэгмидийн Сумъяа "Тамирын гэрэл" ХХК Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын бүртгэлийн хэлтэс