Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-12-05
Дугаар 28
Хэргийн индекс 220/2012/0028/з
Шүүх Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч Х.Бямбадорж
Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Р.Жаргал
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Таван талын булаг” ХХК-ний нэр дээр бүртгэсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101012965, Ү-2101012966, Ү-2101012967, Ү-2101012968 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д  зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.12.05 28 Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх Доржийн Сарангэрэл Х.Бямбадорж Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
2013.09.20 0027 Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх Энхбатын Зоригтбаатар Эрдэнэт үйлдвэр ХХК Мэргэжлийн хяналтын газрын Автозамын хяналтын улсын байцаагч Ш.Сүнжидмаа, Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Ө.Амармэнд, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч Б.Булган
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.02.21 73 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар Х.Бямбадорж Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
2013.12.11 378 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар Эрдэнэт үйлдвэр ХХК Мэргэжлийн хяналтын газрын Автозамын хяналтын улсын байцаагч Ш.Сүнжидмаа, Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Ө.Амармэнд, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч Б.Булган
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.04.22 074 Улсын дээд шүүх Чулууны Тунгалаг Х.Бямбадорж Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс