Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-01-28
Дугаар 001
Хэргийн индекс 039/2012/0006/З/
Шүүх Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч “Морстрейд энд сервис” ХХК
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнхд
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг  баримтлан нэхэмжлэгч “Морстрейд энд сервис” ХХК-ийн  “Замын-Үүд сумын Засаг даргын 2008 оны 147 дугаар захирамжийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийн тодорхой хэсгийн буюу 3,5 метрт хамаарах 27.25 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганзоригтын “Морстрейд энд сервис ХХК-тай хөрш зэргэлдээ орших  Худалдаа  хөгжлийн банк, Хас банк, Булган трейд,  Бумбат, Гааль, Төмөр зам, Гадаадын иргэн, харъяатын алба зэрэг  газруудын инженерийн шугам сүлжээний газрыг дээрхи 147 тоот захирамжаар Цагдаагийн хэлтэст олгосныг  хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Морстрейд энд сервис” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СИЙЛЭГМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.