Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-04-19
Дугаар 3
Хэргийн индекс 046/2013/0015/з
Шүүх Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Ардчилсан нам
Хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгох ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Эрдэнэцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Эрдэнэцагаан сумын Ардчилсан намын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг үл зөвшөөрвөл хэргийн оролцогчид болон тэдгээрийн  өмгөөлөгч гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.