Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-03-01
Дугаар 08
Хэргийн индекс 220/2013/0008/з
Шүүх Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Энхбатын Зоригтбаатар
Нэхэмжлэгч Ардчилсан нам
Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Д.Дэлгэрбаяр
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  1. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дахь заалтыг баримтлан Орхон аймгийн Ардчилсан намаас 2012 оны 11-р сарын 19-ний өдөр 182 тоот албан бичгээр гаргасан гомдол болон 2012 оны 11-р сарын 21-ний өдөр 197 тоот албан бичгээр гаргасан гомдлуудыг хуульд заасны дагуу хэлэлцэж шаардагдах захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээж, Орхон аймгийн Сонгуулийн хорооны төсвөөс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ардчилсан намд олгосугай. 

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг  нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.