Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-04-23
Дугаар 0006
Хэргийн индекс 052/2013/0005/з
Шүүх Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Ганбатын Баясгалан
Нэхэмжлэгч Л.Номин-Эрдэнэ
Хариуцагч Бор-Өндөр сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэн Л.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, “.... Ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгон, тушаал шийдвэр гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин болох 403.949 / дөрвөн зуун гурван мянга есөн зуун дөчин есөн / төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Бор-Өндөр сумын засаг дарга Г.Ганхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Алтансүх нар хүлээн зөвшөөрч 2013 оны 4 сарын 23-ны өдрийн №25 тоот тушаалаар шийдвэрлэсэн тухайгаа бичгээр ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.