Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-04-17
Дугаар 0004
Хэргийн индекс 052/2013/0006/з
Шүүх Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ
Нэхэмжлэгч М.Рэгзэдмаа
Хариуцагч Бор-Өндөр сумын засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, М.Рэгзэдмаагийн нэхэмжлэлээр үүссэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Ганхуяг, Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Алтансүх нарт холбогдох “ажлаас халсан тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, тушаал гаргахыг даалгах, ажлаас халсан шийдвэр гаргах хүртлэх хугацааны цалин гаргуулах”  тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч, хамтран хариуцагч нараас 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.