Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-04-11
Дугаар 12
Хэргийн индекс 038/2013/0008/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Жамъяанхоролын Оюунчимэг
Нэхэмжлэгч Ю.Энхзаяа
Хариуцагч Г.Батбаяр
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:
   
            1. Монгол улсын Иргэний хуулийн/1994/ 246 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Энхзаяагийн нэхэмжлэлтэй, Дархан сумын Засаг даргад холбогдох У.Оюуны нэр дээр бичигдсэн 32785 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 15-1-29 тоотод оршин суудаг Ю.Энхзаяаг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

      3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр  зүйлийн  81.1-д зааснаар захирааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Монгол улсын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 
        

        


         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ж.ОЮУНЧИМЭГ
                        


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.06.12 184 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт Ю.Энхзаяа Г.Батбаяр