Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-01-25
Дугаар 0003
Хэргийн индекс 220/2013/0003/з
Шүүх Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч Орхон аймгийн Ардчилсан нам
Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд С.Жаргалсайхан
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 59,4, 59.6  дахь заалтыг тус тус баримтлан  Орхон аймгийн  Ардчилсан намын  “Нэр дэвшигч С.Жаргалсайханы хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгох тухай Орхон аймгийн Ардчилсан намын 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 195 тоот албан бичигт хариу өгөхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д  зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.