Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-03-02
Дугаар 9
Хэргийн индекс 033/2011/0007/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Силамын Сайран
Нэхэмжлэгч С.Есил, М.Майра нар
Хариуцагч Буянт сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 61 дүгээр зүйлийн 61.2, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Есил, М.Майра нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Буянт сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, охин Е.Маралыг төрүүлсэн эцэг С.Есил, эх  М.Майра нарт нь буцаасугай.

2.Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.