Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-03-22
Дугаар 0003
Хэргийн индекс 052/2013/0003/З
Шүүх Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Ганбатын Баясгалан
Нэхэмжлэгч М.Бямбасүрэн
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд А.Оюун-Эрдэнэ
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 1 дүгээр хороо 67 дугаар байрны 04 тоот орон сууцанд анх олгосон Y-1814001086 дугаар улсын бүртгэлийг 2008 оны 11 сарын 14-ны өдөр залруулж, Y-1814000232 дугаар улсын бүртгэлийг олгосон 0027858 тоот гэрчилгээ нь анхнаасаа хүчин төгөлдөр байсанд тооцож, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн Y-1814000615 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000144028 тоот гэрчилгээ,  2012 оны 5 дугаар сарын 09-ны өдөр  улсын бүртгэлийн Y-1814000615 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000154246 тоот гэрчилгээнүүд нь тус тус хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Энэхүү шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.