Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-03-21
Дугаар 0002
Хэргийн индекс 052/2013/0004/З
Шүүх Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ
Нэхэмжлэгч Г. Шийрэв-Очир
Хариуцагч Хэрлэн сумын улсын бүртгэгч
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Ã.Òóíãàëàãòóÿà
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3, 13.9, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан иргэн Г.Шийрэв-Очирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн 1999 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Г.Шийрэв-Очир, Г.Тунгалагтуяа нарыг гэр бүл болсныг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийн үндэслэж олгогдсон ¹36 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.