Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-03-13
Дугаар 9
Хэргийн индекс 038/2013/0001/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Жамъяанхоролын Оюунчимэг
Нэхэмжлэгч Балжиннямын Мөнхтунгалаг
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:
   
            1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,38.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 400 дугаар захирамжийн Б:Даваадоржид холбогдох хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгаас Ү-2003014326 дугаарт Б.Даваадоржийг бүртгэсэн бүртгэл, түүнд олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00130106 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
   
            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр  зүйлийн  81.1-д зааснаар захирааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Монгол улсын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 
        




     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Л.АМАРСАНАА

    ШҮҮГЧИД                            Ж.ОЮУНЧИМЭГ

                                    З.ЭНХТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.