Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-01-08
Дугаар 4
Хэргийн индекс 038/2012/0017/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч “Газрын хэвлий” ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1.Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан “Газрын хэвлий” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 471 дүгээр захирамжийн “Газрын хэвлий”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын борлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ЭНХТУЯА
                          ШҮҮГЧИД                                            Ж.ОЮУНЧИМЭГ
                                                                                              Д.НАРАНТУЯА


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.03.06 87 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ “Газрын хэвлий” ХХК Дархан-Уул аймгийн Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.04.29 080 Улсын дээд шүүх Чулууны Тунгалаг “Газрын хэвлий” ХХК Дархан-Уул аймгийн Засаг дарга