Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-02-22
Дугаар 02
Хэргийн индекс 046/2013/0004/з
Шүүх Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сэнгэдоржийн Оюунтунгалаг
Нэхэмжлэгч Мичиджамбаагийн Төмөрчулуун
Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сүхбаатар аймгийн сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Нацагдоржийн Алтантуяа
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.15, 34.16, 54 дүгээр зүйлийн 54.4, 54.7, 54.8-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн сонгуулийн хороо, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан, Баруун-Урт сумын иргэн М.Төмөрчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нэрсийн жагсаалтаас хасах тухай” Сүхбаатар аймгийн сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар, “Төлөөлөгчөөр бүртгэх тухай” Сүхбаатар аймгийн сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар, “Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай” Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолуудыг бүхэлд нь, “Санал хураалтын дүнгийн тухай” аймгийн сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар болон “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолуудын Н.Алтантуяад холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/-д заасныг баримтлан нэр дэвшигч М.Төмөрчулууныг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Төмөрчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн сонгуулийн хороо, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.