Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-02-14
Дугаар 8
Хэргийн индекс 033/2011/0009/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зукарын Гульбарша
Нэхэмжлэгч Ш.Жайнагүл
Хариуцагч Улаанхус сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1“Гэр бүлийн тухай” хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Жайнагүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улаанхус  сумын Засаг даргын 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 48 тоот захирамжийн Ханиязийн Жайнагүлийг  эмэг эх А.Шинанд үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2.“Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар Жайнагүлийгтөрүүлсэн эцэг, эх Ш.Ханияз, М.Махсура нарт буцаасугай.

3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас  550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.