Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2012-12-24
Дугаар 0001
Хэргийн индекс 031/2012/0011/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Эрдэмбилэгийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч “ББ-Од” ХХК
Хариуцагч Зам, тээврийн яам
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ББ-Од” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Авто тээврийн газрын даргын 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182 дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах, уг акт хүчингүй болсонтой холбогдуулан “Арвин шар зам” хоршоо 20-иос илүүгүй автомашинаар үйлчилгээ хийх гэсэн нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгох эрхийн акт гаргахыг Авто тээврийн газрын даргад даалгах, мөн Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба, Орхон аймгийн тээвэр, Авто замын газар, “ББ-Од” ХХК нарын хооронд 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан №280/2028 тоот гэрээний дагуу “ББ-Од” ХХК-ийн суудлын автомашинуудыг сарын бүх өдрүүдэд хот хоорондын зорчигч, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээнд явуулах эрх олгохыг Зам, тээврийн яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Зам, тээврийн яаманд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                          

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.