Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-02-11
Дугаар 7
Хэргийн индекс 033/2011/00021/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Силамын Сайран
Нэхэмжлэгч Өлгий сумын 5 дугаар ахлах сургууль
Хариуцагч Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Баян Өлгий аймаг дахь Дорнод Казахстан Улсын их сургуулийн салбар сургуулийн захирал
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 3 дахь хэсэг,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “а”, “б”, “в”-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд давж заалдах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.