Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-01-28
Дугаар 009
Хэргийн индекс 033/2013/0004/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зукарын Гульбарша
Нэхэмжлэгч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Х.Амиртай нарын 8 хүн
Хариуцагч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хурлын даргыг огцруулахыг даалгуулах, мөн сумын Засаг даргыг аймгийн Засаг даргад томилуулахаар уламжилсан 06 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Х.Амиртай нарын 8 хүний нэхэмжлэлтэй, аймгийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.